Нийслэлд шүүхий өвчин гарч, 106 үхрийг гаргалаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний голомтыг таслан зогсоох зорилгоор тус дүүргийн нэгдүгээр хорооны 11 дүгээр хэсгийн долоон өрхийн 106 толгой үхрийг хүн амын нягтрал суурьшлын бүсээс шилжүүлжээ.

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм. Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна. Өвчний нууц үе 1-14 хоног аж.

Энэхүү малын гэх тодотголтой шүлхийн вирүс хүнд ч халдварладаг. Шүлхийн вирүс хүний хувцсан дээр гурван долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Ийм учраас шүлхийгээр өвдсөн мал амьтанд үзлэг, шинжилгээ хийдэг буюу шүлхийн вирүсийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг, мал аж ахуй эрхэлдэг газруудаар очихыг нь тодорхой хугацаагаар хориглодог журамтай юм.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …