Дамбын Хишгээгийн хүү Д.Энхжин энэ сарын долооны өдөр бусдын эрх чөлөөнд халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тэрбээр Зайсан орчимд байхдаа өөрт нь үг хэллээ хэмээн нэгэн охиныг нүүр нүдгүй зодож, хүндээр гэмтээсэн байна. Өнөөдөр энэ хэргийг Хан-уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна. Монголчууд хэзээнээс бүсгүй хүнд эд бяраа гаргасан эр хүнийг нь арчаагүй эр гэж үздэг билээ. Нээрээ ч Муу эр эмд бяраа гэж үг байдаг даа.
Нэгэн цагт Өхөөрдөм дуучин Минотой дэр нэгтгэсэн ч гурван сарын дараа гэрлэлтэндээ цэг тавьсан энэ эр эхнэрээсээ салаад удаагүй байхдаа Мянганбаярын амраг гэгдээд байгаа Намуунцэцэгтэй дотно байх болсон гэгдэж байсан юм.
Түүний талаар албан бус эх сурвалжаар, X.Энхжин өмнө нь хэд хэдэн удаа танхайн хэрэг үйлдэж байсан ч зохицоод салж байсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр тэнсэн харгалзах ялтай байгаа бөгөөд энэ хэргийг нуун дарагдуулахыг завдаж байгаа ажээ.
Зарим нэг хүмүүс нь гэм хийгээгүй байж торны цаана сууж байхад зарим нэг нь биеэ ч хамгаалах чадваргүй эмэгтэй хүнийг зодчихоод зүв зүгээр явж байх юм. Өнгө мөнгө хоёр ч Монголын нийгэмд дэндүү хүчтэй байна даа.