Саяхан МУГЖ, дуучин Т.Ариунаа өөрийн төрсөн хүүгээ аван гадагш гарах гэж оролдсон ч хилээр гарах боломж олгоогүй байна.
Урьд нь хэл аманд өртдөггүй байсан дуучин Т.Ариунаа дагавар том хүүгээ өөрийн төрсөн хүү шиг хайрладаг үлгэр жишээ сайхан бүсгүй хэмээн хүндлэгддэг байсан юм. Гэтэл сая хил гарах гэж байхдаа том хүүгээ авч явахгүй гэсэн аж. Үүнээс болж тэдний гэр бүлд багагүй хэл ам дэгдсэн гэнэ. Том хүү Б.Алдаржавхлан “өөрийн амьдрал нь харагдаж байгаа шиг нь байдаггүй аав минь нарсанд суучихаад байхад би яаж инээх юм бэ”? хэмээн шаналсан сэтгэлээ илэрхийлж байсан. Энэ хүнд хэцүү үед нэгэн гэр бүл болсон тэд хамтдаа байж нэг нэгнээ тайтгаруулах ёстой байтал дуучин Ариунаа том хүүгээ ийнхүү алаг үзсэн бололтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч албаныхан өнгөрөгч сарын 13-ны өдөр “Ноёд групп”-ийн захирал Г.Буяндоржийн “SKY TOWER” хороолол дахь байрыг битүүмжилнэ гэж байсан ч одоогоор хавь ойрын оршин суугчид нь битүүмжлээгүй гэдгийг гэрчилж байна.
Харин дуучин Т.Ариунаагийн унаж байсан машин болон зарим эд хөрөнгийг ШШГЕГ-аас хураажээ.