Нүүр арчлах олон янзын арга байдаг. Гэвч гэрийн нөхцөлд хийж болох үр өгөөжтэй аргыг бүсгүйчүүддээ толилуулъя.
Усан үзмийн шүүсний түрхлэг
Намар усан үзмийн шүүсээр түрхлэг тавих их сайн байдаг. Энэ нь хавар орой зэтгэний түрхлэг түрхсэнтэй адил үйлчилгээтэй. Ийм түрхлэгийг маш түргэн хийж болдог юм. Энэ бол ажил хийдэг эмэгтэйчүүдэд тун тохиромжтой засал юм. Өглөө сэрэнгүүт нүүрээ гоо сайхны сүүтэй хөвөнгөөр арчиж, урьдаас бэлтгэсэн жимсээ авч, хальсыг цоолоод шүүсээр нь нүүр хүзүүндээ (зовхиндоо ч түрхсэн болно).
Дараа нь хүйтэн усаар угааж, маскийн түрхлэгийг арилгаад л болох нь тэр. Үүнд 10-15 минут зарцуулагдана. Ийм түрхлэг хийсний дараа арьс маш сайхан гөлгөр болдог.
Өндөгний шар, Зөгийн балын түрхлэг
Аяганд 1 өндөгний шар хийгээд хэдэн дусал тос (оливийн тос бол бүр сайн) хийж хутга. Өтгөрөөд ирэхээр нь жижиг халбаганы тал зөгийн бал хийгээд дахин хутгана. Хэрэв өтгөн биш бол бага зэрэг төмсний гурил нэмнэ.
Уг лагаалдсан зүйлээ хуруундаа нялан нүүр хүзүү, чихний орчимд ч марталгүй түрх. 20 минутын дараа түрхлэгээ хүйтэвтэр ус, хэсэг хөвөнгийн тусламжтай арилгаад дараа нь хүйтэн усаар жинхэнэ ёсоор нь угаана.
эх сурвалж: mglradio.com