Гишүүн асан Д.Дондогийг шүүх хурал өнөөдөр болно

imagesАлбан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэрэгт буруутгагдаад буй УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.

Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял оноох юм.

Сонирхуулахад, Д.Дондогт холбогдох шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон ч нэмж шалгах зүйл бий, нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …