Нийслэлийн МАН хамгийн эхэнд хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын 65 суудал, бүхий л аймагт өөрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн боломжийг ард түмэн МАН-д өгсөн. Гэвч тэд сонгогч түмнийхээ итгэлийг сонгогдсныхоо маргаашаас л алдаж эхэлсэн юм.

Үүний хариулт бол саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль юм. МАН үндсэндээ нэг сонгуульд хоёр ч удаа ялагдчихлаа. Буруу нь нэр дэвшигч гэхээсээ өмнөх ялалтандаа бялуурсан аймаг, хот, дүүргийн удирдлагуудад л бий. Тэр тусмаа гутамшигтайгаар ялагдал хүлээсэн Нийслэлийнхэнд алдаа дутагдал их бий.

Хоёр л дүүрэгт ялж, бусад дүүргүүдэд үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын удирдлагууд хэрхэн ажилласан бэ гэдэгт өгч буй үнэлгээ юм.

Э.Бат-Үүлийг муу ажилласан учраас багаар нь сольж, цоо шинэ багаар Улаанбаатар хотыг удирдуулахыг нийслэлчүүд хүссэн. Гэвч Э.Бат-Үүлээс ч муу удирдлага хотод ирж. Тэд ажлаа мэдэхгүй, үрэлгэн, сулбагар … гээд тоочвол олон дутагдал бий.

Гэвч үүнийгээ мэдрэхгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд орж, нэр дэвшигчээ л “муухай” харагдууллаа даа.

Ичих ч үгүй хотын төвд газар ухаж, түүнийгээ өмнөх удирдлагуудад тохож, төсвийн мөнгөөр шоу, цэнгээн зохион байгуулж, алдаагаа бас л бусдад тохож яваа эдгээр хүмүүс үнэхээр бүтэхгүй. Тиймээс цаг алдаад юу хийх вэ. Одоо бууцгаа. Чаддаг нь ажлаа хийг.

Улс төр, нам засаг, үүрэг хариуцлагаа ухамсарламаар л байна даа. Залчихсан шавар бурхад шиг л байх юм.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …