М.Энхболд МАН-ын Бага хурлыг ирэх сард хийнэ гэдгээ дахин мэдэгдлээ

МАН-ын дарга М.Энхболд өчигдөр өөрийн албан ёсны нүүр хуудсаар дамжуулан МАН-ын удирдах зөвлөлийн албан ёсны хурлыг шийдвэрийг 2017.07.19-ны өдөр сошиал хаягуудаараа дамжуулан олон нийтэд мэдээлснээ дахин хариуцлагатайгаар хэлье” гэж мэдэгдлээ.Тэрээр өмнө нь, “Бүгд сайхан наадсан уу, нэг тодруулга хийе.

2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар би дараах асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Үүнд,

Ард түмний сонголтыг хүндэтгэн үзэж, шинэ ерөнхийлөгчийг наадмын өмнө тангараг өргүүлэх,

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар анализ хийж, дүгнэлт гаргах,

2017 оны 09 дүгээр сард намын бага хурлыг зарлан хуралдуулах, сонгуулийн үр дүнгийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, намын их хурлыг товлон зарлах,

МАН-ын ээлжит их хурлаар өнгөрсөн 27 дугаар их хурлаас хойших үр дүн, алдаа дутагдлыг авч хэлэлцэх, намын дунд хугацааны зорилго зорилтыг тодорхойлох, шинэ удирдлага 2020 оны сонгуульд бэлтгэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй хэмээн санал оруулсныг Удирдах Зөвлөлийн гишүүд дэмжсэн болно” хэмээн мэдэгдээд байсан юм.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …