Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг гэрчээр дуудсан уу

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг зургаан хүн байнга дагаж, мөрдөж байсан нь үнэн болохыг Шадар сайдын албанаас бататгаад байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Шадар сайдын өмгөөлөгч Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, У.Хүрэлсүхийг байнга дагаж мөрдөж байсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгүүлэх, мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэсэн үндэслэлээр гэрчээр байцаалгах хүсэлт гаргажээ. Шадар сайд У.Хүрэлсүхийн өмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Баасандорж ажиллаж буй талаар эх сурвалж мэдээлж байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …