60 тэрбумыг санаачилж МАН-ыг шороотой хутгагсадад улс төрийн хариуцлага оногдуулах ёстой
2016 оны УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулиар олонхи болсон МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “өвдөг шороодов”. Үүний шалтгааныг олон хүчин зүйлтэй холбож үзэж болох ч тэдгээрээс төрийн албыг “наймаалцсан 60 тэрбумын бичлэг” жин дарна. 60 тэрбумын хэргийг санаачилж, МАН болон намын даргаа “шороотой хутгасан” Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал яригдаад ирэх үед түүнийг НИТХ болон нам дотроо өмөөрч дуугарч байгаа хүмүүс бас байх юм.
МАН-ын эгэл жирийн мянга мянган гишүүдийн үзэл бодол итгэл үнэмшлийг уландаа гишгэж, намын боловсон хүчний бодлогыг мөнгөөр үнэлж, төрийн захиргааны албан тушаалыг хар зах дээр наймаалцах мэтээр ярьж, намдаа мөнгө босгох нэрээр Намынхаа үзэл бодолд итгэж явсан мянга мянган гишүүдийн итгэл рүү ус цацсан Ц.Сандуйг дэмжигчид, түүнийг хамгаалагчид тэгвэл хэн вэ?
Ц.Сандуй нарын эдгээр хүмүүс 60 тэрбумын “хэрэг” өдөөж, өөрт нь итгэж дэмжиж явсан МАН-ын дарга харлуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Тэднийг Ц.Сандуйгаар дамжин НИТХ болон одоо эрхэлж буй албандаа томилогдсон гэж хардаж болно.
Ц.Сандуйтай хариуцлага тооцох тухай ярьж байгаа энэ цаг мөчид түүнийг ямарч үнээр хамаагүй хамгаалан, албан тушаалд хэвээр нь үлдээхийг зорьж байгаа хүмүүс бол НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, Ж.Батсайхан, Ц.Сандаг-Очир, Д.Энхтөр нар нар бололтой. Эдгээр хүмүүсийн хувьд албан тушаалтайгаа үлдэх, амьжиргааны эх үүсвэрээ хадгалахын төлөө Ц.Сандуйг НИТХ-ын даргаар үлдээхийн төлөө ажиллаж байгаа юу гэлтэй.
МАН-ын олон мянган жирийн гишүүдийн итгэлийг эвдсэн “60 тэрбумийн хэрэг”-ийг санаачлагчидад улс төрийн хариуцлага хүлээлгэх нь зүй ёснй хэрэг. Үүнийг өмгөөлж, хамгаалах гэсэн хэн бүхэн тус хэргийн “хамсаатан” гэж олон нийтэд ойлгогдох болно. Зүй нь бол Ц.Сандуй дарга албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгөх нь хувийн улс төрийн карерынхаа ирээдүйг бодсон зөв алхам болохсон. Энэ асуудлыг хэрхэн шийдэхээс хамааран нэг талаас МАН-ыг дэмжигч жирийн гишүүдийн итгэл сэргэх, нөгөө 2020 оны сонгуульд МАН амжилттай оролцох эсэх асуудал хамаарна гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: fact.mn