Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэрэгт буруутгагдаад буй УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон.
Тэгвэл шүүхээс Д.Дондогийн хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар болсон байна.
Сонирхуулахад, Д.Дондогт холбогдох шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон ч нэмж шалгах зүйл бий, нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Мөн түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж, 10-15 жилийн ял эдлэх юм.
Л.Бадрах ugluu.mn