60 тэрбумын “УЛААН ХАМГААЛАГЧИД”

Коммунист улс төрийн дэглэмтэй улс орнуудад хувьсгалын улаан өнгийг өмнөө барьж, төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа нэрээр бусармаг үйлдэл гаргахдаа гаршсан “улаан хамгаалагчид” гэж байдаг байсан гэдэг. Тэд хувьсгалын үйл хэргийн төлөө нэрийн дор төрсөн аав ээжээ ч егүүтгэхээс буцахгүй гаршсан “этгээдүүд”.

Тэгвэл өнөө цагт ардчилсан монгол улсад эрх мэдэлтнийг хамгаалсан ийм “улаан хамгаалагчид төрсөн” тухай мэдээллийг хүргэе? Төрийн албан тушаалыг арилжаа наймаа шиг худалдахаар тохирч, энэхүү яриа нь олон нийтэд цацагдан, эцэстээ МАН, намын даргаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахад хүргэсэн Нийслэлийн МАН-ын дарга, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй гэдэг хүнтэй хариуцлага ярих болоход түүнийг цээжээрээ хамгаалахад бэлэн “улаан хамгаалагчид” төржээ. “Төржээ” ч юу байх вэ, тэд Ц.Сандуй даргаа “60 тэрбумын дайралтаас хамгаалахаар” сэтгэл шулууджээ.

Тэдний хувьд Ц.Сандуй дарга нь улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцорно гэдэг нь байж болшгүй зүйл юм. Даргаа дагаж, эрх мэдэл, эд баялагийн үзүүрээс атгасан тэдний хувьд ямар ч үнээр болов даргаа хамгаалж, албан тушаалд нь үлдээх нь чухал бололтой. Тэгвэл ийнхүү “60 тэрбумын хэрэг”-ийг санаачилж намаа шороотой хутгасан Ц.Сандуйг хаацайлагч, түүнтэй эрх ашиг нэгтэй НИТХ-ын төлөөлөгчид хэн вэ? НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан, П.Баярхүү, Ц.Сандаг-Очир, Ц.Төрхүү нар юм. НИТХ-ын эдгээр төлөөлөгчийн хувьд Ц.Сандуй даргын “өдөөсөн” 60 тэрбумын хэргээс болж эгэл жирийн 300 гаруй төрийн албан хаагчид өдөр бүр АТГ-ын үүдийг сахиж байцаалт өгч байгаа нь огт хамаагүй бөгөөд гагцхүү даргыгаа л албан тушаалд нь хэвээр үлдээх нь л чухал болоод байгаа юм.

Гэвч ардчилсан нийгэмд улаан хамгаалагчдын үүрэг ролиос үл хамааран улс төрийн хариуцлага алдсан хэн хүнд хариуцлагыг нь үүрүүлдэг гэдгийг эдгээр улаан хамгаалагчид ор тас мартсан бололтой.

Эх сурвалж: bod.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …