Монголын түүхэнд “хар өдрүүд” гэж тэмдэглэгдсэн 1936-1939 хооронд хэлмэгдэж цаацлуулсан, болон 2008 оны 7 сарын 1 өдөр хэлмэгдэж нас барсан 5 залуугийн гэгээн дурсалд нь зориулан ар гэрийнхэн нь хүндэтгэл үзүүллээ.
Тэр хар он жилүүдэд хэлмэгдүүлэлтэнд өртөж цаазаар авхуулах ял авсан аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн ирсэн Цэнэдийн Дашхүү гуайгаас аавынх нь талаар тодруулсан юм.
–Таны аав хэдэн онд ямар ялд тулгагдаж хэлмэгдэлтэнд өртсөн бэ?
Миний Цэнэд их номтой лам хүн байсан гэдэг 1938 онд намайг нэг настай байхад аавыг маань ногоон хувцастангууд авч яваад сарын дараа цаазалсан гэдэг. Тухайн үе лам хувьсгалын эсэргүү гэж буруутгагдсан юм билээ. Өвөө нь одоо 80 дөхөж яваач, хүн л болсон хойно эрхгүй эцгийн хайрыг өгүүлдэг юм билээ. Миний хувьд төрсөн цагаасаа л эцгийн хайрыг амсаж үзээгүй өссөн.
-Хэлмэгдүүлэлтийн гай гамшиг таны амьдрал хэрхэн нөлөөлсөн бэ? Эсэргүүний хүүхэд гэж их хавчигддаг байсан гэж байсан…
Миний амьдрал тэр үе хар бараан үе байсан. Тухайн үед манай гэрийн хамаг мал хуйг хурааж авсан. Ээжтэйгээ бид хоосон буйран дээрээ л үдсэн гэдэг. Ухаан ороод ирэхийг цагт их ад үзддэг байсан. Тэр үед их хавчигддаг байлаа. Орос руу сургуульд явах гэж байтал нэрийг минь хасаад чи бол эсэргүүний хүүхэд байсан байна гэж билээ.
-Улсаас таны аавыг тань цагаатгасан уу? Нөхөн олговорын мөнгө олгосон уу?
Улсаас цагаатгалаа гэсэн бичиг 1 сая төгрөг өгсөн. Гэхдээ сэтгэлд буглаж үлдсэн хар бараан дурсамж цагаатгалаа гэсэн бичгээр арилдаггүй юм билээ. Өвөө нь бараг насаараа л эсэргүүний хүүхэд хэмээн адлагдаж амьдарсан төрсөн эцгээ хараачгүй байхад минь тэр хүнийг хэлс хэргээр цаазалчихаад үр хүүхдүүдийг нь насан туршид нь эсэргүүний гэж буруутгасан. Хоёр эгч маань харин аавыг маань цагаатгагдах хүртэл амьд байж чадаагүй өнгөрсөн юм. Гэхдээ ардчилалын сайхан цаг ирсээн. Монголын түүхэнд дахин тийм хэлмэгдүүлэл бүү болоосой л гэж залбирч явна.
Ugluu.mn