Миний нэгэн найз эмэгтэй шашин шүтэхээр болов оо. Тэгээд христийн гэгдэх сүмд очив сонин зүйл ярьж ирэв. Тэр сүмийнх нь хар лам нь түүнд ингэж өгүүлжээ. ” Бурхан (тэд түүнээ ертөнцийн эзэн гэдэг юм байна) гэж нэг нөхөр, еврэй онгон хүүхэн дээр ирээд би чамайг жирэмслүүлнэ гэж хэлээд жирэмслүүсэн юм байх. Удалгүй тэр эмэгтэй хүнтэй гэрлэх болж, эмэгтэй суух нөхөртөө би онгон, гэхдээ жирэмсэн бурхны хүүхдийг тээж байгаа гэж хэлжээ. Тэр нөхөр нь маш баяртай байсан юм байх.
-хүүе найзаа ЗОГС! ЗОГС!! Чи чинь юу ярих нь энэ вэ. за эхнээс нь бодъё.
Би түүнд:
– Чи эмэгтэй хүний хувьд надад хариулаарай. гээд ингэж асуусан юм.
-“Аз жаргал” гэж юуг хэлэх вэ?
-Сайхан гэр бүл, эр нөхөр, үр хүүхэд өвчин зовлонгүй амьдрах
– Тэгвэл өмнө нь огт харж байгаагүй нэг нөхөр хувцсандаа фосфор түрхээд гэрэл цацруулчихсан цонхоор чинь үсэрч орж ирээд. Тэр чамд “би бурхан байна чамайг жирэмслүүлэх ёстой” гэвэл чи хүслээр нь болох уу?
– Яалаа гэж дээ. Мэдрэл муу хүн л зөвшөөрөх байх. Ухаан санаа нь эрүүл ямарч бүсгүй тийм үйлдэл хийхгүй.
– Хэрэв хүсээгүй байхад нь жирэмслүүлчихвэл түүнийг хүч хэрэглэсэн гэж үзнэ дээ.
-Тийм
– за тэр.!!!!!
-Тэгэхээр еврэйч бай хэнч бай үл таних хэн нэгнээс жирэмсэн болохыг мэдээж хүсэхгүй
Иймд тэр еврэй эмэгтэйг хэвийн гэхэд хэцүү эсвэл аргагүй байдалд орсон нэгэн биз. Учир нь тэр цагт тэр бүс нутагт дайны хөл ихтэй самуун газар байсан болохоор хэн нэгний хүчирхийлэлд өртсөн байхыг үгүйсгэхгүй. Мөн тэнд нөхөрт гарахдаа онгон бус байвал хатуу цээрлэл амсдаг газар. Тиймд амиа аврахын тулд тэгж заль зохиосон байж болох.
Одоо өөр талаас нь эргэцүүлэн, бодьё
– Миний найз хар ламаасаа очоод “Та нэг хүүхэнтэй танилцсан чинь харсаар байтал жирэмсэн байж. Тэр танд би онгон гэхдээ гэдсэндээ бурхны хүүхэд тээж байгаа гэвэл та үнэмших үү?” гэж асуугаарай. Гэхдээ би дотроо бодлоо хар лам нар үнэмших байх даа. Аягүй бол “II Исус төрөх гэж байна” гэж баярлаад сүйд болох байх даа. Гэтэл шинжилгээгээр тэр нь хамар хашааных нь Балдангийн хүүхэд байх бий дээ гэж инээд хүрч суув.
Хар ламын яриаг цааш нь үргэлжлүүлье. Тэр хүн ба бурхны эрлийз 2000 жилийн өмнө 12-р сарын 25 нөгөө онгон эхээсээ мэндэлжээ. Дашрамд хэлэхэд түүний эхийг онгон гэж гэрчилсэн ямарч эмчийн магадлагаа батламж байхгүй. Жаал хүүд Есүс гэж нэр өгч, том болоод усан дээгүүр явсан юм байх. Усыг дарс болгосон юм байх, үхсэн хүнийг амьдруулж гэнэ. Тэгснийх нь төлөө Ромын засгийн газраас загалмай модонд хоёр хадаасаар хадаад нөгөөхийг чинь цаазалсан гэнэ. Тэгсэн 3 хоногийн дараа амилаад босоод явж байсан гэнэ.
Би уулга алдан, “Хүе хүе одоо болно ЗОГС!!!” гэж дахин хэлэв.
Хойноос нь эхлээд бодьё. Гурав хоногийн дараа амилаад одоо байгаа бол Далай ламтай цуг улс улсаар айлчлаад Энх тайвны төлөө тэмцээд явахгүй хаачсан бэ? Усыг дарс болгодог бол түүнээс хойш 2000 жил өнгөрсөн юм чинь Улаан тэнгис, газрын дундад тэнгис хоёр одоо улаан цагаан дарс болохоор хугацаа өнгөрчээ. Бусдыг нь бүр ярих ч юм биш. 2000 жилийн өмнө Ром анхны засаглалын зөв хэлбэртэй дэлхийн хүчирхэг гүрэн байлаа. Ромын эзэнт гүрний хуулийг одоо дэлхийн ихэнх улс орнууд өөрийнхөө “үндсэн хууль” болгон бараг хуулаад хэрэглэдэг юм шүү дээ. Тэгэхээр тэр Есүс гэгч хууль зөрчсөнийхөө төлөө л төрийн цааз хүртсэн байх нь ээ.
Ер нь түүх сөхвөл бараг эртний улс орон болгонд бурхны хүүхэд байв. Хэдхэнийг нэрлье Египтэд-Horus, Грект-Attis, Ромын-Mithras, Энэтхэг-Krishna, Грек-Dionysus
-Пөөх энэ бурхан гэдэг чинь яасан самуун явдалтан вэ яасан олон онгон хүүхэн жирэмслүүлээ вэ гэж та нар бодож байна уу? Түүхийн он , дарааллыг нь харъя, ижил төстэй зүйлийг нь үзье.
1. Horus (Египт)мжтой юм
-5000 жилийн өмнө 12 -р сарын 25 нд онгон эхээс төрсөн.
-Зүүн зүгт од харваж 3 мэргэн хүн түүнийг бурхан гэж хэлж
-30 наснаасаа үйл хэргээ эхэлсэн
-12 шавьтай
-Усан дээгүүр явдаг байсан өвчтэй хүнийг эдгээдэг байж
-загалмайд цовдолж алсан, үхээд 3 өдрийн дараа амилсан.
2. Attic (Грек)
3200 жилийн өмнө 12 -р сарын 25 нд онгон эх Нанагаас төрсөн төрсөн.
-Зүүн зүгт од харваж 3 санваартан хүн түүнийг бурхан баталсан
-ид шид үзүүлдэг өвчтэй хүнийг эдгээдэг байж
-цовдлож алсан, үхээд 3 өдрийн дараа амилсан.
3. Mithras Ром
3200 жилийн өмнө онгон эхээс төрсөн. 12 сарын 25 нд 3 мэргэн гэрчилсэн, 12 дагалдагчтай. Үхээд 3 өдрийн дараа амилсан
4. Krishna ( Энэтхэг)
-2900 жилийн өмнө онгон эхээс төрсөн. Түүнийг мэндэлхэд зүүн зүгт од харвасан
-Үхээд 3 хоногийн дараа амилсан
5. Dionysus (Грек)
2500 жилийн өмнө. 12-р сарын 25 нд Онгон эхээс төрсөн, бадарчлан хэсэж багшилдаг байв. Усыг дарс болгон хувиргадаг.
6. Jesus эх оронгүй
2000 жилийн өмнө онгон эхээс төрсөн. Бусад нь бүгд дахцдаг.
Харин он дараалал асар их зөрүү байгааг ажиглаж болно. 12-р сарын 25 нд онгон хүүхнийг бурхан жирэмслүүлсэн түүх яагаад олон оронд ижилхэн байна вэ? Монголд бурхныг бөөлжөөл гаргаж байсныг санаж байгаа байх. Тэгвэл түүн шиг л зүйл юм. Шүтээн бурхдын 12-р сарын 25 нд төрсөн түүх сар, өдөр бүгд адил байгааг харж болно. Энэ зүгээр л дэлхий нарыг элписс хэлбэрээр тойрч хамгийн хол цэгтээ очоод эргэдэг. Энгийнээр хэлэхэд өдөр уртсаж, шөнө богиносдог тэр л өдөр юм. Тэгэхээр энэ бол Хорус бурхны үлгэрээс бүгд будаа идсэн хэрэг л дээ.
Бүр Есүсийг төрөхөөс 3000 жилийн өмнө зохиочихсон үлгэр байж шүү дээ. Гэтэл та бод доо 20 жилийн өмнөх телевизорыг одооныхтой харьцуулаад харъяа ямар бүдүүлэг технологи байж вэ. Тэгвэл 2000 жилийн өмнөх хөршөөсөө будаа идсэн үлгэрт итгээд шинжлэх ухааныг үгүйсгэвэл тэднийг ямар тасгийнхан гэх вэ? Харин тэдэнд том сүм барьж өгчээ. Түүн дотор нь “Ааваа ааваа намайг ашиглаач” гэж орлилдоод толгойгоо савчаад рокдож сурчээ. Сүмийг барьж өгсөн далд эзэд нь манай 100 айлынхантай хамт халаасаа түнтийлгэж байх шиг байна. Сүмийн Рокчингууд толгойгоо савж л байгаа.
Модун Хүннү