“Надаар тоглосон хайр” уран сайхны киноны дууны клип цацагдаж эхэллээ

УДЭТ-ын уран бүтээл “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна. “Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан. Харин  16 жилийн дараа хийгдэж буй “Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ.

 Киноны ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллаж, киноны “Миний нулимсыг салхи л арчина” дууг шинэчлэн дуучин Б.Замбалгарав, Б.Маралжингоо нар хамтран дуулжээ.

 

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …