Мисс И.Төгсөөг харсан хүн бүхэн л төрөлхийн гоо сайхан хэмээн шагшин магтдаг.
Нүүрэндээ мэс хүргээгүй хамгийн сайхан бүсгүй гэгддэг мисс маань өөрөө ч “Би гоо сайхны мэс заслыг дэмждэггүй.Эхээс төрсөн зүс царай, бие галбираа хутганы ирэн дор тавихгүй гэж боддог.Гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс эрүүл мэндийн хувьд багагүй хохирдог юм шиг санагдсан. Ер нь тэмцээн уралдаан гэлтгүй, охид бүсгүйчүүд маань төрөлхийн гоо сайхнаараа тоглох хэрэггүй болов уу” гэж байсан удаатай. Гэтэл өөрөө харин энэ үгэндээ хүрээгүйгээр барахгүй, бүр дэмждэг болохоо баталлаа.
Сайхан төрсөн мисс маань өөрийнхөө зүс царай бие галбирт сэтгэл хангалуун байдаг гэж байсан ч сар гаруйн өмнөхөн нүднийхээ ухархайг сэтлүүлэх болон давхраа томруулах мэс ажилбар хийлгэсэн бөгөөд шинэ дүр төрхөө саяхнаас харуулж эхэлжээ.
Гоо сайхны мэс заслаараа дэлхийд алдартай Солонгос охид шиг дүрлэгэр алаг нүдтэй болсон мисс бүсгүйг хараад танил нөхөд нь магтахаасаа илүү шүүмжилсэн байх юм. Харин эгч нар нь өмөөрч “Юун сүртэй юм бэ. Тэглээ гээд нэг их ялгагдахааргүй л харагдаж байгаа биз дээ” гэлцэж мисс дүүгээ цахим хуудсаар дамжуулан магтсан аж.
Ялгагдхааргүй гэж өмөөрч байгаа ч хэзээ ч хүний унаган төрхийг хиймэл зүйл гүйцэхгүй гэдэг нь тодорхой шүү дээ. Өөлөх юм байхгүй гоё сайхан нь гэгддэг мисс нь хүртэл нүүрэндээ мэс хийлгээд байхаар чинь гэнэн цайлган охид маань гоо сайхны мэс засалд хошуурахгүй гээд яах билээ дээ.
Олны танил сайхан бүсгүйчүүдээс одоо бараг “ориг” гэгдэх хүн алга боллоо. Солонгосын оддыг л хиймэл нил гоо сайхны мэс засал гэж хэлдэг байсан бол одоо өөрсдийнхөө хиймэл болсоныг гайхах цаг ирж байна уу даа.
Эхээс төрсөн гоо сайхнаараа бахархаж түүндээ сэтгэл хангалуун явах шиг сайхан юм хаа байна даа гэж. Гаднах нь л өөрчлөгдхөөс доторх нь ямар өөрчлөгдөх биш. Царайны сайхнаар цай сүлэхгүй шүү дээ.