Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хайрыг татсан эмэгтэй бол Ри Сол Жу хэмээх бүсгүй билээ. Тиймдээ ч Ри Сол Жу хэмээх бүсгүй гэнэт Хойд Солонгосын Тэргүүн хатагтайгаар тодорч, улмаар олон нийтийн өмнө үзэгдэх болсон. Үүнээс өмнө Хойд Солонгосын удирдагчид буюу Ким Чен Уны аав, өвөө хоёр өөрсдийн эхнэрүүдээ олон нийтийн өмнө хэзээ ч гаргаж байгаагүй юм. Ри Сол Жу Жугийн хувьд нэлээд загварлаг хувцасладаг бөгөөд ядуурлын түвшин нэлээд өндөр тус улсад тансаг хэрэглээгээрээ гайхагддаг нэгэн юм.
Ким Чен Ун эхнэрээ эрхлүүлж, олон зуун мянган ам.долларын үнэтэй барууны бренд цүнх, хувцас зэргийг эхнэртээ захиалан авчруулдаг гэгддэг. Нөгөө талаас Ким Чен Уны Хойд Солонгос эмэгтэйчүүдийг барууны хэв маягаар хувцаслахыг хориглодог хориг ганцхан түүний эхнэрт үйлчилдэггүй юм.
Ри Сол Жу нь Пхеньяний “Geumsung” хоёрдугаар арван жилийг төгсөөд Хятадын урлагийн сургуульд суралцсан аж. Мөн тэрээр Ким Ир Сений нэрэмжит их сургуульд шинжлэх ухааны чиглэлээр PhD зэрэг хамгаалжээ.
Сөүлийн тагнуулын агентлагийн олж мэдсэнээр Ри Сол Жу нь Хойд Солонгосын алдартай эстрад хамтлагийн дуучин байсан гэнэ.