НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барилаа

МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ.  Гэвч  тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган өмгөөлөн авч үлдсэн байна.

Харин өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барилаа. НИТХ дахь МАН-ын бүлгийн 17 гишүүдийн гаргасан шаардлагыг АН-ын төлөөлөгчид мөн дэмжиж байгаа аж.  Ингэснээр НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж Ц.Сандуй огцрохоор болж байх шиг. Гэхдээ эцсийн шийд НИТХ-аас гарах юм.

  

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …