Японы үндэсний спортын төрөл болох Сумо нь тулааны урлаг юм. Сумо нь эртний үед үүссэн түүхтэй. Японы тооллын Кобүн эрин(МТ 3-р зууны дунд – 6-р зуун төгсгөл)ий үед хийгдсэн (Ханива, Сүэки, Догүү зэрэг) шавар эдлэл болон баримлууд дээр сумогийн дүрс, зураглалууд байдаг. “Японы домог”-т Такэмиказүчи Такэминаката хэмээх 2 бурхан хоорондоо хүчээ үзэж буй зураг бий. Энэхүү зурагнаас сумогийн үүсэл бий болсон. Сумогийн анхны тэмцээнийг Бразилд 1914 оны 8 сарын 31-нд Сан-Паулуд зохиогджээ. Түүнчлэн 1928 оны 1 сарын 12-ноос эхлэн NHK нь радиогоор сүмогийн тэмцээнийг шууд дамжуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан нэг барилдаан дахь цагийн хязгаарыг тогтоосон байна. Макүүчи нь 10 мин, Жүрёо 7 мин гэж тогтоожээ. Үүнээс өмнө бол тачиай нь толгойгоо нийлүүлсэн байдлаас эхлэн, цагийн хязгааргүй барилдаж байжээ.
Сумогийн Рикиши төслийн хүрээнд сумогийн өсвөр насны бөхчүүдийн хөрөг зургуудыг гэрэл зургийн хальсанд буулгасныг толилуулж байна. Доорх гэрэл зургуудаас сонирхоно уу