“Бээжин”-ийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна

p1843asapi128b12q51vsp12otg721 “Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа. Ингэснээр БНХАУ-ын Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бээжингийн гудамж” төсөл албан ёсоор эхэлж байгаа юм. Бээжингийн гудамж нь Баянзүрх дүүргийн  Сансарын тунелээс ШУТИС-ийн 1-р байрны арын 4 зам хүртэлх гудамж бөгөөд төслийн хүрээнд “Скай” худалдааны төвийн хойд талын гүүрийг шинэчилж, 4 урсгалтай болгох бөгөөд нийт зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. …