Татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцэн өөрийгөө шатаажээ

20130910153809262Өчигдөр өдөр 14.00 цагийн орчим Кангванду аймгийн Чүнчон хотод өөрийгөө шатааж амиа хорлохыг завдсан явдал гарлаа.

 Солонгос  улс  шөнийн цэнгээний газруудад хүнсний бараа, бүтээгдэхүүн , бэлэн хоол бэлтгэн нийлүүлдэг компаниудад оногдуулах татварыг нэмэгдүүлэх хуулийн төслийг  батлахад бэлэн болоод байгаа  ба  үүнийг  эсэргүүцсэн  жагсаал орон  нутаг бүрд нэгэн зэрэг  зохион байгуулагдаж   эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор Кангванду аймагт болж байсан  эсэргүүцлийн жагсаалын үеэр ийм бизнес эрхлэгч Ким (68) үг хэлж байх үедээ гэнэт асаагуур асааж өөрийгөө шатаасан бөгөөд тэрээр үг хэлэхээсээ өмнө өөр дээрээ бензин асгасан байсныг хэн ч мэдээгүй ажээ. Ойролцоо байсан олон иргэд галыг агшин зуур унтраасан ч тэрээр маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдээд байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …