Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрбээр “Нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл сонссон. Энэ үйл явдлыг болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж ярьж байгаа. Яг үнэндээ нам доторх улс төрийн нөхцөл байдлын сэжүүр цухуйж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байгаа.
Есдүгээр сарын эхээр МАН-ын бага хурал хуралдах товыг удирдах зөвлөлөөс гаргасан. Үүний дараа намын их хурлаа хийж, намын шинэ дарга нь Засгийн газраа эмхлэн зохион байгуулах боломж нээлттэй.Нэг сар гаруй хугацааны дараа асуудал шийдэгдэх гэж байхад яаран сандран Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь улс төрийн зорилготой.
Өвөлжилтийн бэтгэлт, цэцэрлэг сургуулийн сургалтын төлбөр, ургац хураалт гэх мэт Засгийн газарт хийх зүйл их байна.Ийм үед огцруулах асуудал яриад байгаа нь улс орны ирээдүйд муу нөлөөтэй.МАН-ын үед Засгийн газрыг огцруулах асуудал цөөхөн гарч байсан. Өмнөх улс төрийн хүчний хувьд бол энэ асуудал яригддаг. Засгийн газар хангалттай сайн ажиллаж байгаа.
Ямар хүнд нөхцөл байдалтай эдийн засгийг бид хүлээж авлаа. Одоо эдийн засаг 5,3 хувийн өсөлттэй болсон.Засгийн газрыг огцруулах үндэслэл нь татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг олгохоо больсон зэрэг гэж сонссон. Үүнийг Засгийн газраас шийдээгүй, УИХ шийдвэрлэсэн.Засгийн газрыг огцруулах шалтгаан биш шалтаг л их байна” гэв.