“Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн мисс тодрох мөч айсуй

Snapshot_2013-09-09_2108493898793442013-09-09-21-06[www.urlag.mn]  Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн мисс тодрох мөч айсуй. “Мисс монголиа” холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлэн оролцсоноос анхан шатны шалгаруулалтаас шилдэг 23-н охин шалгаран үлдэж энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж эхэлсэн бөгөөд ирэх баасан гаригт буюу 13-нд УДЭТ-ын тайзнаа 2013 оны тэргүүн мисс тодрох юм.

   “Miss Mongolia 2013” тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр “Mongolia International  Distribution” LLС, Хэвлэлийн ивээн тэтгэгчээр “Хөх Монгол”принтинг, DUEL ZET pro agency, Албан ёсны онлайн түгээгчээр Монголын №1 хөтөч сайтwww.DORGIO.mn, Ивээн тэтгэгчээр “Тоny Moly”, Thomas Air,  Panasonic Beauty, Үндсэний портал www.GOGO.mn сайт, Cass town нар ажиллаж байгаа юм.

     Мөн дэмжигч байгууллагуудаар Sound of MongoliaVIP” dance club, Улсын Драмын Эрдмийн ТеатрGeo Mandal жуулчны бааз, CITI дээд сургууль, “Голден жем” фитнес клуб,Jet School of English,  Бэст Вестерн Премьер Туушин Зочид БуудалҮндэсний цэцэрлэгт хүрээлэнwww.BOLOD.mn, “Лектор” төв, www.MISS.mn сайт нар ажиллаж байгаа юм.

Ийнхүү энэ жилийн тэргүүн миссийн төлөө өрсөлдөж буй охидыг овог, нэр хувийн дугаараар нь алдаршуулан танилцуулъя.

  1. А.Азжаргал- Хувийн дугаар 1
  2. С.Батцэцэг- Хувийн дугаар  4
  3. Д.Солонго- Хувийн дугаар 5
  4. Д.Цогцолцэрмаа- Хувийн дугаар 6
  5. Б.Цацрал- Хувийн дугаар 9
  6. Э.Дэлгэрмаа- Хувийн дугаар 11
  7. Д.Биндэрьяа- Хувийн дугаар 12
  8. Р.Хишигдэлгэр- Хувийн дугаар 15
  9. Н.Ануцэцэг- Хувийн дугаар 18
  10. Ц.Сувд-Эрдэнэ- Хувийн дугаар 20
  11. С.Цэрэндулам- Хувийн дугаар 28
  12. Н.Ану- Хувийн дугаар 30
  13. Т.Амарзаяа- Хувийн дугаар 32
  14. Н.Нармандах- Хувийн дугаар 35
  15. Б.Номин-Эрдэнэ- Хувийн дугаар 45
  16. Б.Оюундарь- Хувийн дугаар 49
  17. Б.Баттогтох- Хувийн дугаар 50
  18. Д.Мөнххүслэн- Хувийн дугаар 67
  19. А.Ариунтуул- Хувийн дугаар 10
  20. Ц.Аззаяа- Хувийн дугаар 73

   Ийнхүү шалгаран үлдсэн 23-н охидоос маань 3-н охин “Miss Mongolia” тэмцээний ялагчдаар тодорч олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болох бөгөөд Тэмцээний тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох “Miss International 2013”, дэд мисс Африкийн Экваторт болох “Miss World  tourism”-2013, гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World “Miss University 2013” тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх юм. Мөн “Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм.

Сонирхуулахад: УДЭТ-ын тайзнаа ирэх баасан гариг буюу 13-нд зохион байгуулагдах “Miss Mongolia 2013” тэмцээний тэргүүн миссийг тодруулах  ёслолын арга хэмжээний тасалбар цөөхөн тоогоор худалдаалагдах бөгөөд 99045434, 99006002 дугаараар болон “1617” лавлахаар захиалах боломжтой ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …