Хар өдрөөс хойш 12 жил өнгөрчээ

images Одоогоос яг 12 жилийн өмнөх энэ өдөр /2001 оны есдүгээр сарын 11/ АНУ-ын түүхэнд хар өдөр хэмээн тодоор тэмдэглэгдэн үлдсэн билээ.

Учир нь 2001 оны 9-р сарын 11-ны өдөр Нью-Йорк хот дахь Ман­хэттен дүүргийн өмнөд хэсэгт байрлах Дэлхийн ху­далдааны төвийн ихэр цамхаг руу “Аль Кайда” бүлэглэлийн амиа золиослогчид нисэх онгоцоор халдлага үйлдэн ихэр цамхагийг нүд ирмэхийн зуур үнэсэн товрого болгосон.

Энэ нь ердөө амиа золиослогчдын төлөвлөсөн дөрвөн цуврал халдлагын эхнийх нь байсан юм. Эл өдрийн өглөө “Аль-Кайда”-тай холбоотой гэгдэх 19 алан хядагч дөрвөн бүлэгт хуваагдаж, зорчигч тээврийн дөрвөн онгоц барьцаалсан байна. Барьцааны дөрвөн онгоцоос хоёр нь худалдааны цамхагийг дэлбэлсэн бол гурав дахь онгоц Пентагоны барилга руу чиглүүлсэн байжээ. Харин хамгийн сүүлийн онгоцны зорчигчид, хөлгийн гишүүд алан хядагчидтай тэмцэлдсэнээр Пенсильвани мужийн Шенксвилл хотын ойролцоох талбайд унасан ажээ.

Дээрхи дөрвөн халдлагын улмаас нийт 2974 хүн амиа алда, 24 хүн сураггүй алга болсон юм. Мөн 19 алан хядагч ч амиа алдсан.

Эл аймшигтай үйл явдлын дараагаас дэлхий нийт тэр дундаа Америкчууд гүн айдаст автаж, гэр орноосоо гарах, ялангуяа нисэх онгоцоор үйлчлүүлэх нь эрс багассан байна. Харин засгийн газраас иргэдийнхээ эл айдсыг арилгахын тулд тус хэргийг зохион байгуулсан “Аль Кайда” алан хядах бүлэглэл, толгойлогч Осома Бин Ладенийг баривчилж хариуцлага тооцох ажиллагааг эрчимжүүлсэн юм. Мөн АНУ батлан хамгаалах салбартаа зарцуулах төсвийн хэмжээгээ ч нэмэгдүүлсэн билээ.

Америкчууд эл эмэгнэлт үйл явдал дахин бүү тохиолдоосой гэсэндээ жил бүрийн 9-р сарын 11-ний өдөр хар өдрийг дурсан, талийгаачдын гэгээн дурсгалыг хүндэтгэдэг уламжлал тогтсон юм.

Т.Наран

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …