Өнгөрсөн өдрүүдэд цахим ертөнцийг шуугиулаад байсан Зава Дамдин Ренбүчигийн ниссэн гэх зураг олны анхаарлын төвд байлаа. Түүнийг зарим цахим хуудаснуудаар ниссэн, тэнгэрт хөөрсөн гэх зэргээр бодит үнэнийг гуйвуулж байсан ч Зава Дамдин Ренбүчи өөрийн цахим хуудаснаа “ниссэн” гэдгээ ийн талаар тайлбарлалаа.
Тэрбээр уг мэдэгдэлдээ:
“ЗАРЛИГААР БАЙГУУЛСАН СОЁМБОТ ОРОН” Монгол лам нар болон Монголын уран барилгачдын бүтээл. Монгол орны нэгэн их гайхамшигт уул Дэлгэрцогт хайрхны өвөрт арван жилийн нөр их хөдөлмөр, мяталгүй зоригоор энэ жил Их эрдэмтэн лам Зава Дамдин-ы ойд тохиож “Зарлигаар Байгуулсан Соёмбот Орон” хэмээх хасжсан хад чулуун суурьтай, болоржсон боржин чулуун ханатай, Бүрэн Ханы эрдэм төгс хар модон хавхлагатай, зүй зайгүй зүмбэр хээтэй, алтан багана, алтан дээвэр, алтан ганжир, алтан хүрдэн, алтан бодь гөрөөстэй, болор шилэн гэгээвч болон шалтай, амилсан аянгат луун чимэгтэй, хамгаалагч хатан зоригт Сүхбаатар жанжин, тойроод баатарлаг туульсын Асар, Басар арван дөрвөн нохойгоор сахиулсан, Энэ гайхамшигт сүмийг Лам багшийн зарлигаар энэ Их Монгол орны Өвөг дээдэс, Өв соёл, Өв тэгш оршил, Өнө Мөнхийн тухайд ба Эрдэм Соёл, Эв Нэгдэл, Эр Зориг, Эгнэшгүй гавъяа, Энх тунх, Эгүүрдийн жаргалангийн төлөө байгуулсан болохоос бус Коментерн-ий үр хөврөлөөс гарсан буруу ерөөлийн бууны нохдууд болон соёлын хувьсгалаас соохолзон гарсан соёлгүй бүдүүлэг болоод эх, эцэг, эх орон, энхрий бүхнээ худалдагч цөвүүн цагийн зэвүүн яргачид, бэртэгчид, ховч доншуучид, хэл амаа билүүдэгчид ба аливаа улс төр нийгмийн Популистууд, нийгэм улс төрийг ялзлагчидад зориулаагүй гэдгийг Алтан төр, Ард түмэндээ Монгол лам бээр өчив! хэмээн мэдэгдлээ.