“60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авч байна

Улс төрийн салхи шуурга намжих нь бүү хэл ойрын өдрүүдэд ширүүсэх төлөвтэй болж эхлэв. Үүнийг дагаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрын тогтнох эс тогтнох нь асуудлын цөм болоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэгэнт уначихаад, намын даргын суудлаасаа зуурч, улмаар УИХ-ын даргаараа үлдэхээр зүтгээд байгаа М.Энхболд энэ шуургыг эхлүүлсэн гэж үзэх хүмүүс байна. Дээрх хоёрын санаа нэг гэдэг нь ч аль эрт нотлогдсон шиг. Ж.Эрдэнэбатыг М.Энхболдын “шидэт дохиур”, хүслийг гүйцэлдүүлэгч “бирд” гэж хочилсон нь энэ намынханы дунд тархаад удлаа.  Тэгэхээр энэ хоёр нэг хүн гэсэн үг. МАН-ын бага хурал ирэх сард болох тухай яригдсан. Удирдах зөвлөлийн 20 гаруй гишүүний дунд өрнөсөн яриа нууцлагдмал хэвээр… Уг нь тус намын удирдах зөвлөл 31 гишүүнтэй л дээ. Удирдах зөвлөлийнхөө хурлаар Ц.Сандуйгаа л лав амь тавин хамгаалж үлдэж. 60 тэрбумыг цуглуулж өгсөн хүн тэр их хүндлэлийг хүлээх нь зүйн хэрэг бизээ.  Дам сургаар бичсэн мэдээ сэлт, У.Хүрэлсүхрүү голчлон дайрч довтолсон агуулгатай захиалгын гэмээр бичвэрүүд голдуу үзэгдэнэ. МАН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр “Би өмнө нь сонгуульд унах үедээ шууд л ажлаа өгсөн. М.Энхболд оо, чи 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Наад ажлаа өг. Ж.Эрдэнэбат аа, чи засгаа муу удирдаж, сонгуульд унагасан. Чи ажлаа өг. Би Шадар сайдаа өгч байна. Би зөвхөн хоёр гурван даргын тухай ярьж байна. Кабинетын гишүүдийн тухай яриагүй шүү. Албан тушаалгүй, иргэн болж байгаад үзэлцье”  гэж хэлсэн гэдэг нь нотлогдов. Тэрээр Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэв. Ер нь 60 тэрбумын асуудал эвлүүлэг биш үнэн гэдгийг МАН-ын тулхтай гишүүд ч хүлээн зөвшөөрсөөр. Тухайлбал Ц.Нямдорж гишүүн телевизэд өгсөн ярилцлагдаа энэ асуудлын тухай тов тодорхой хүүрнэнэ лээ. Тийм ч учраас Ц.Сандуйг намаас хөөх, Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газрыг огцруулах хэрэгтэйг сануулсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МАН-ын 100 жилийн ойн өмнө бид Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалгүй сууж байна… МАН-ын удирдах зөвлөл, Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой… гэж ярьж сууна билээ.

 “60 тэрбумын тойрон бүжиг” эрчээ авав. Нийслэлийн МАН-ынханы нэг хэсэг М.Сандуйгаа унагахаар зэхэж гарын үсэг цуглуулсан ч үлэмж хэсэгийнхэн нь одоохондоо боломжгүй гэдэг хариуг сонсголоо. Өөрөөр хэлбэл МАН-ын 60 тэрбумын бүлэглэл өндөрт сууж байгаа гэдгээ харуулж байна л даа.  МАН, АН нийлсэн НИТХ-ын гишүүдийн 27 нь хөөрхийг төрхөмд нь буцаахаар зориглосон ч 60 тэрбумынханы хүчийг  сулруулж эс чадав. Бүр хэн нэгэн “хүзүүгээ мушигуулангаа” гарын хэв дардсаа үлдээгээд дийлсэнгүй. Тэр уг нь хүзүүгээ мушигуулсан ч гарын үсгээ зураагүй гээд байгаа юм. Гэвч нэрсийн жагсаалт дээр гарын үсэг нь дурайгаад үлдчихсэн нь бас хачирхалтай. Ер нь хүзүүгээ мушгиулангаа гар хөлийн үсэг зурж болох нь уу, үгүй юу шалгаад үзэхэд гэмгүй л юм. Нэгэн улс төрийн зүтгэлтэний хэлсэнээр “НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров хүзүүгээ мушгиулаад амьд үлдсэн анхны хүн…” болж байх жишээтэй. 60 тэрбумынхан “халиарчид”-ынхаа эсрэг тууштай тэмцэж, нухчин дарахыг хичээж байх шиг.  Ц.Сандуйн хуулийн зөвлөх А.Ганбаатар гэх нөхөр гэнэт мэдээлэл хийж олны амыг ангайлган тэр чигт нь эрүүг нь мултлах шахлаа… “60 тэрбумын” гэх уулзалтандаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг “байсан” гэж мэлзсэн нь олон түмнийг тийн хөшөөж орхив. Тэр уулзалтанд А.Ганбаатар өнөө гурвыгаа чирч оруулж ирээд, өөдөөс нь харж хөлөө ачиж суунгаа “халиарчид” гэж хэлсэн болж таарах нь. Үгүй мөн том зүрх зориг шүү…

Г.Хан

www.zindaa.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …