63 настай багш мэргэжилтэй Лин Слатерийн загвар өмсөгч болсон түүх

Их сургуулийн багшаас загвар өмсөгч болсон Лин Слатер эмэгтэй нь түүхийг танилцуулж байна.  Тэрээр  үдийн завсарлагааныхаа  үеэр найзыгаа Нью Йорк хотын  төвд хүлээж байх үед нь  түүнийг  сэтгүүлч  загвар өмсөгч гэж бодно түүний зургийг авчээ.

Лин Слатер загварын салбарт хэрхэн  орсон тухайгаа ингэж ярьжээ. Намайг найзыгаа Нью Йорк хотын  төвд хүлээж байх үед Японы хоёр сэтгүүлч надаас асуулт асууж миний зургийг  авч эхэлсэн.  Тэр үед би маш их гайхсан. Удалгүй найз минь ирээд “Хөөх” чи загвар өмсөгч болчихсон юм уу гээд инээсэн. Намайг хүнтэй андуурсан байх  учир нь би  өвөрмөц стийлээр хувцасладаг байсан. Энэхүү явдал намайг  загварын салбарт хүч сорих урам зориг өгсөн  гэжээ.  Лин Слатер Elite London, Mango, Uniqlo  зэрэг загварын  хэд хэдэн компаниудтай гэрээ байгуулж ажилладаг байна.  Тэрээр загварын салбарт ажиллахаас гадна   Фордхамын их сургуулийн багшилж байгаа аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …