Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтэй уулзаж санал солилцоно

 Гадаад харилцааны яам ээлжит “Мэдээллийн цаг”-аа  өнөөдөр хийж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийхээр болсон талаар мэдээлэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг тус эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцох юм.

Айлчлалын үеэр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр талын уулзалт хийх аж. Хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтаар хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох зарим улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзалт хийж, Монгол, Оросын бизнес уулзалтыг нээх арга хэмжээнд оролцох юм байна. Энэхүү чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо буйг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах ач холбогдолтойг онцолж байлаа.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-руу 2018 онд айлчлахаар төлөвлөж буйг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн мэдээлэв. Урд хөршид хийх айлчлалаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэг жилд зургаан тэрбумаар хэмжигддэг худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа, төмөр замын ачаа тээвэрлэлтийн асуудлыг хөндөн ярих аж.

БНХАУ элчинд визний мэдүүлэг авах иргэдийн тоог нэмжээ

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг болон хувийн зардлаараа 30 хоногоос дээш хугацаагаар суралцах хүсэлтэй монгол оюутнууд сүүлийн өдрүүдэд Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны гадна хонон өнжин дугаарлан зогссоор байгаа.  Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан БНХАУ-ын Элчин сайдын яамнаас энэ сарын 21-нээс эхлэн оюутны виз мэдүүлгийн материал хүлээн авах ажлын өдрөөс энэ сарын 25-ны хүртэл болгож сунгажээ.  Түүнчлэн зөвхөн 1,2,3 дахь өдрүүдэд визний мэдүүлгийн материал хүлээн авдаг байсан. Харин энэ өдрийг нэмж өөрчлөн 4,5 дахь өдөр ч авч эхэлжээ. Мөн өдөрт 60 хүний визний материал авдаг байснаа 100 болгож нэмэгдүүлсэн байна. Одоогийн байдлаар БНХАУ-д нийт 7000 орчим монгол оюутан суралцдаг аж. Тэдгээрийн 30-40 хувь нь өөрсдийн зардлаар үлдсэн нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр боловсрол эзэмшдэг юм байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …