Х.Баттулга: Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Владимирович Моргулов өнөөдөр бараалхав. Уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов ирэх 9 дүгээр сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийх айлчлалын бэлтгэл ажлын явц байдлын талаар танилцуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын харилцааг шинэ түвшинд гаргах бодолтой байгаагаа илэрхийлж, үүний тулд хил орчмын худалдаа, улс хоорондын эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулж, гаалийн татвар, транзит тээврийн асуудлыг шинэчлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …