“Царайлаг өдрүүд ” инээдмийн уран сайхны киноны нээлт маргааш болно

Энэ намрын хамгийн анхны  үзэгчдийн хүртээл болох “Оюунлаг” продакшны дэлгэцийн тав дахь уран бүтээл “Царайлаг өдрүүд”  инээдмийн уран сайхны кино  маргааш  бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна.

Тус киноны зохиолчоор Хайрын рекорд, Намрын синдром, Омарын эрэлд зэрэг кино бүтээлээрээ олонд танигдсан  “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр ажилласан бол  киноны ерөнхий  найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-од нар ажиллажээ.

Гол дүрүүдэд “A-Cappella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Г.Золбоот, МУГЖ Л.Дэмидбаатар, Н.Мөнхсоёл, Б.Баатархүү, С.Батзориг , Ө.Мөнх-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, П.Намуун нар тогложээ.

“Царайлаг өдрүүд”Монголын уран сайхны  киноны үйл явдлын тухай өгүүлэхэд  гол дүр болох 35 настай эхнэр хүүхдийн хамт амьдардаг Төгөлдөр нэртэй, геологич мэргэжилтэй залуу шинэ ажил, шинэ албан тушаалд томилогдож байгаагаар киноны үйл явдал эхэлнэ. Төгөлдөр гадаадад сургууль төгссөн, мэдлэг боловсролтой, чадварлаг нэгэн юм. Гэвч тэрээр ганцхан асуудалтай. Төгөлдөр залуугийн үйл явдал цаашид  хэрхэн өрнөхийг  “Царайлаг өдрүүд” инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.

“Царайлаг өдрүүд ” инээдмийн  уран сайхны кино маргааш  “Өргөө 3” буюу IMAX-т 15:00 цагт , Хүннү молл 19:00 цагт  тус тус нээлтээ хийнэ.

Энэ намрыг  “Царайлаг өдрүүд “-тэй эхлүүлж,  Царайлагуудын эгнээнд тавтай морилоорой


 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …