АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана Трамп

Фото мэдээ булангаараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын анхны эхнэр Ивана Трампыг гэрэл зургуудыг толилуулж байна.

Ивана Трамп нь 1949 оны 12 сарын 20нд Чехийн нийслэл Прага хотноо мэндэлжээ. Түүний бага нас, өсвөр үе нь ядуусын хороолол дунд бусдаас ялгарах юмгүй өнгөрчээ. Тэр багаасаа цанын спортоор уйгагүй хичээллэж улмаар үндэсний шигшээ багийн тамирчин болж чадсан юм. Гэхдээ түүнийг авьяас чадвараараа биш дасгалжуулагч багштайгаа “явалдсаны” үр дүнд шигшээ багт орсон гэх яриа нэлээд байдаг байжээ.

Ямартай ч гэсэн багаасаа сонирхсон энэхүү спортынхоо ачаар Ивана Австрийн цаначин Альфред Винкельмайертай танилцаж түүний эхнэр болсноор эх орноо орхисон юм. Ашиг сонирхолын холбоон дээр үндэслэсэн тэдний гэрлэлт удахгүй салалтаар хувирч Ивана Канад улсыг зорьж байжээ.

.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …