Байрны хажууд амьдарч байсан эмэгтэйг төрийн бус байгууллагад хүлээлгэн өгчээ

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Нийгэм халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 47 дугаар байрны хажууд амьдарч байсан О гэх эмэгтэйг эмнэлгийн үзлэгт хамруулж “Заюу Тайж” төрийн бус байгууллагад байршуулахаар хүлээлгэн өгчээ.

Дээрх эмэгтэй өөрийнхөө нэрээс өөр мэдээллийг өгөхгүй, юм ярьдаггүй, биед нь ямар нэгэн бичиг баримт байхгүй тул садан төрлийн хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Эх сурвалж:Нийслэлийн цагдаа газар

 

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …