Попын хаан Майкл Жексон өнөөдөр 59 нас хүрэх байлаа

Индиана дахь Чикаго хотын ойролцоо байх үйлдвэржсэн Гэри хотод байх гэртээ бага насаа өнгөрөөсөн тэрээр 1958 оны Наймдугаар сарын 29-нд, Африк-Америкын ажилжин гэр бүлд 10 хүүхдийн найм дахь нь болон төрж, гурван өрөөтэй жижиг байшинд өсжээ. Түүний ээж Катерин Эстер Скрус Иоханы гэрчлэлд сүжигтэй нэгэн байсан ба, түүний эцэг Жосеф Уолтер Жое Жаксон төмөр тээрмийн ажилчин байсан ба The Falcons нэртэй R&B хамтлагт дуулдаг байсан. Жексон Рэббие, Ла Тояа болон Жанет гэсэн гурван эгч, дүүтэй, Жакие, Тито, Жэрмайн, Марлон болон Ранди гэсэн таван ахтай байсан. Түүний дүү Брандон нь төрснийхээ дараа удалгүй нас барсан юмсанж. Жексон өөрийн эцэг Жоетэй харьцахад бэрхшээлтэй байдаг байсан. Жозеф Жексон 2003 онд Майкл Жексоныг өөрийн хүү хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.

Жексон бие махбодын болон сэтгэл санааны дайралтанд тасралтгүй бэлтгэл хийж байхдаа их өртдөг байснаа дурдсан байдаг ба, тиймээс тэрээр аавынхаа хатуу дүрэм журмын дор хамт амжилтанд хүрэх итгэлийг олсон байна. Жексон анх Опра Уинфригийн нэвтрүүлэгт 1993 оны хоёрдугаар сард оролцож байхдаа хүүхэд насныхаа дарамтынхаа талаар нээлттэй ярьсан байдаг. Тэр ганцаардлаас болон их уйлдаг байсан тухайгаа аавынхаа барааг хараад дотор нь арзайдаг байсан тухай ярьжээ. Жексоны аав нь Жексоныг үгээр дайран доромжилдог байсан тухай ярьж байхдаа хамраа олон дахин үрчийлгэж байж. Үнэндээ, Майкл Жексоны төрхөн дээр нь тодрох сэтгэл дундуур байдал, зовиур болон архаг өвчнөөс үүдэлтэй нойрны асуудал, аавынхаа үгийг дагамтгай байдал, түүнийг ад шоо үзэх байдал болон насанд хүрсэн ч гэнэн томоогүй загнах зэргээр тэр энэ бүгдийг яг л хүүхэд шиг даван туулж байсан. Living with Michael Jackson /Майкл Жексонтай амьдрах/ нэртэй нэвтрүүлэгт 2003 онд оролцож байхад Мартин Баширтай хийсэн ярилцлагадаа, Жексон хүүхэд байхад нь түүний аав гэмтээж байсан, гэсэн ч түүний аавынх нь тавьдаг байсан хатуу журам түүнийг амжилтанд хүрэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн тухай ярьжээ. Башир эерэг зүйлсийн талаар асуухаа болиод аавын цохилтын тухай үргэжлүүлэн асуухад, Жаксон гараа нүүрэн дээрээ тавин асуултанд хариулахаас татгалзжээ.

Тэр наймтай байхдаа, ах Жэрмайнтайгаа гоцлон дуулж эхэлсэн ба тэр үеэс хамтлагийн нэр Жаксоны 5 болон өөрчлөгджээ. Хамтлаг 1966-1968 оны хооронд баруун нутгаар аялан тоглолт хийж, тайчих үзүүлбэр болон бусад насанд хүрэгчдэд зориулсан үзүүлбэр үзүүлдэг шөнийн клубуудад тоглодог байжээ. 1966 онд, орон нутгийн авьястныг шалгаруулах Motown дуу бичлэгийн студийн тоглолтонд Жэймс Брауны дуулсан “I Got You (I Feel Good)” дууг Жексон голлон дуулж оролцож ялагч болж байсан. 1968 онд Motown дуу бичлэгийн газар дуулахаас өмнө орон нутгийн Steeltown хэмээх газар Big Boy хэмээх дуу оролцуулан хэд хэдэн дууны бичлэгт орж байжээ.

Rolling Stone сэтгүүл дээр Майклыг “хөгжмийн ертөнц дэх давтагдашгүй бэлэг” гайхалтай хүүхэд гэж тодорхойлж байсан ба түүнээс хойш Майкл гоцлон дуулагч болсон. Хамтлаг анхны дөрвөн синглээ гаргасны (“I Want You Back”, “ABC”, “The Love You Save”, болон “I’ll Be There”) дараа чаартад рекорд үзүүлэн Billboard Hot 100 жагсаалтанд нэгдүгээрт бичигдэж байсан. 1972-1975 оны хооронд, Майкл Motown-тай хамтран дөрвөн гоцлол альбомоо гаргасан ба тэдгээрийн дунд Got to Be There болон Ben дуунууд орж байсан ба, Bobby Day’s “Rockin’ Robin”-г дахин хийсэн. Жексоны 5 хамтлаг хар арьстай жүжигчдийн нэн тэргүүний жишээ болсон ба ажилчин ангийн Африк маягийн үсний засалттай, өргөн шуумагтай өмд өмссөн таван хар арьст хөвгүүд байсан юм. Хамтлагийн борлуулалт 1973 онд эхэлсэн ба, хамтлагийн гишүүд Motown студийн тэднийг хатуу хянаж, орлогыг нь хянах гэснийг эсэргүүцэж ундууцсан. Хэдийгээр тэд “Dancing machine” топ таван диско сингл топ 40 хитийг, мөн “I am Love” нэртэй дуугаараа топ 20-г тэргүүлж байсан ч 1975 онд Жаксоны 5 Motown студийг орхижээ.

1975 оны зун, Жаксон 5 Epic дуу бичлэгийн газартай гэрээ байгуулж, хажуугаар нь CBS бичлэгийн газартай гэрээ байгуулсан ба өөрсдийгаа Жаксоныхан хэмээн нэрлэсэн. Дүү Ранди нь Жэрмайн гоцлон дуулан ганцаараа явах үед хамтлагт нэгдсэн. Тэд олон улсаар аялан тоглолтоо үргэлжлүүлэн, 1976-1984 оны хооронд зургаан альбом нэмж гаргасан ба энэ үед Майкл дууны үгээ бичиж “Shake Your Body (Down to the Ground)”, “This Place Hotel” болон “Can You Feel It” зэрэг хит дуунуудыг гаргажээ.

     

1978 онд, The Wiz дуугаараа хөгжмийн ертөнцөд айдас өгсөн ба бокс-оффист тэсрэлтийг авчирсан. Энэ удаа тэрээр киноны ая зохиогч Quincy Jones-той хамтарч ажилласан. Jones Жаксоны дараагийн Off the Wall нэртэй соло альбомыг найруулахыг зөвшөөрсөн. 1979 онд, Жаксон бүжгийн бэлтгэл хийж үедээ хамраа гэмтээсэн. Түүний хамар заслын хагалгаа амжилттай болоогүй; тэрээр хамраараа амьсгалахад үүсдэг асуудал нь түүний дуулахад нөлөөлөх вий хэмээн гомдоллодог байсан. Тэрээр өөрийнх нь хамрын хоёр дахь хагалгааг хийсэн эмж Стивен Хоэффлиныг илүүд үздэг байсан. Жонэс, Жаксон хоёр хамтдаа Off the Wall альбомыг хийсэн. Альбомын дууг Жаксон, Род Темпэртон, Стийв Уондэр болон Паул Мккартнэй нар бичицгээсэн. 1979 онд альбом гарсан ба “Don’t Stop ’til You Get Enough” болон “Rock with You” чартын топ дуунуудыг агуулсан анхны соло альбом болсон юм. Энэ альбом нь Биллбоардын 200 дууны гуравт бичигдэж байсан да дэлхий дахинаа 20 гаран сая хувь борлогдсон. 1980 онд, Америкын хөгжмийн шагналаас соло альбомдаа гурван шагнал хүртсэн; хамгийн шилдэг R&B альбом, хамгийн шилдэг R&B эрэгтэй жүжигчин болон “Don’t Stop ‘Til You Get Enough” дуугаараа R&B шилдэг гоцлол дуучин шагналуудыг хүртсэн. Тэр жилээ тэр мөн “Don’t Stop ‘Til You Get Enough” дуугаараа Шилдэг хар арьст жүжигчин, Шилдэг хар арьстын альбом болон шилдэг R&B гоцлол дуучин Граммийн шагналыг Биллбоардын Жилийн-шагналаар хүртсэн. Тэр мөн 1981 онд Америкын хамгийн шилдэг R&B альбом, хамгийн шилдэг R&B эрэгтэй жүжигчин шагналыг авчээ.

2009 оны Зургаадаугаар сарын 25-нд тэр Лос Анжелесын Холмби Хиллз дэх Хойд Каролвүүд Драйвт түрээсэлж байсан харшдаа орондоо нас барсан. Түүний хувий эмч Конрад Муррэй сэхээ оруулах оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон байна.

Нас барсныхаа дараа Жэксон 2009 оны хамгийн их хуурцаг борлуулсан дуучин болсон. Нэгдсэн Улсын хэмжээнд түүний 8.2 сая цомог, дэлхий дахинд нийтдээ 35 сая цомог нас барснаас нь хойш 12 сарын дотор зарагсдан байна.



 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …