УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өөлөхийн аргагүй дуурайн элэглэж, Чапи нэрээрээ олонд танигдсан жүжигчин Ихбаяр цахим ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, чамлахааргүй жиргээчин гэгддэг болсон.
Тэрээр мөн “Инээмсэглэл FM 99.3”-т хөтлөгч хийдэг маш завгүй нэгэн. Тэрбээр өчигдөрийн жиргээндээ архичин хүний баримтлах долоон зарчим цуврал нийтлүүлжээ.
Архичин хүний долоон зарчим цуврал Чапи бичлээ гээд…
Нэг / Архи уухдаа гэртээ харих туйлын зорилготой байх
Хоёр / Зам нэвртэн гарахдаа цагаан шугам бараадаж газартай наалдах мэт мөлхөж гарах
Гурав / Хана хашаа тулж явах техникийг маш сайн сурсан байх
Дөрөв / Хана хашаа дуусвал, хаашаа яаж явах тухай боловсруулсан байх
Тав / Бөөн хүн оройтох болон аюултай гэж мэдэрсэн тохиолдолд газар хөрстэй барьцалдан наадаж байгалийн чулуу мэт болж хувирах аргыг сурсан байх
Зургаа / Эхнэр хүүхэд унтаж байхад сэрээхгүй орж, өглөө байсан аяглаж , эвшээлгэн сэрж сурсан байх
Долоо / Эцэс сүүлд нь эртлэн босч, халаасаа ухаж шар тайлах мөнгөө сожсон байх
Энэ бүх долоон зарчим эзэмшсэн хүн өөрийгөө архичин хэмээн цоллуулах эрхтэй.
Иргэн ( Чапи ) Ихбаяр гүйцээ гэжээ.