Өмнөх онд төгсөгчдийн ЭЕШ-ын суудлын хувиарыг 27-оос тараана

674 2013 онд ЕБС төгсөж байгаа нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа авна. Харин өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авна.

Улаанбаатар хотод шалгалт өгөх өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа V/27-V/30-ны хооронд “ЧИНГИС ХААН” дээд сургуулийн 102 тоотод 800-1700 цагт ирж авна. Суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа ирэх ба бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамгалуулна.        

ЧИНГИС ХААН дээд сургуулийн хаяг: УБ, СБДүүрэг, Дашчойлон хийдийн зүүн талд

Харилцах утас 70119498, 70119484

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …