Кэсоны хамтарсан аж үйлдвэрийн бүс 9 сарын 16-нд нээгдэнэ

Kaesong_model_complex Өмнөд болон Умард солонгос харилцан тохиролцож, Кесоны хамтарсан аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг ирэх даваа гаригт буюу 9-р сарын 16-ны өдөр нээхээр болжээ.

Мөн хоёр тал шөнөжин хуралдсаны эцэст саяхан байгуулагдсан Кэсоны хамтарсан удирдлагын бүрэлдэхүүнийг батлан, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулга явуулахаар тохиролцсон байна.

Эргэн сануулахад, худалдааны чөлөөт бүс нь өнгөрсөн 4 –р сард АНУ болон өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтуудын улмаас Солонгосын хойгт байдал хурцадсаны дараа БНАСАУ -ын шийдвэрээр ажлаа зогсоосон билээ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …