Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлалаа

Хойд Солонгос  улс устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсаныг зарлалаа.  Устөрөгчийн бөмбөгөө шинээр бүтээх баллистик пуужингийн хошуу болгон ашиглахаар болжээ. Энэ тухай өчигдөр Хойд Солонгосын төв телевизийн суваг мэдээллээ. Устөрөгчийн бөмбөг боловсруулах ажлыг Ким Жен Ун өөрөө удирдаж ажиллажээ. Устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан нь цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон гэж Хойд солонгосын төв телевиз онцолжээ.

Устөрөгчийн бөмбөг туршилтын үеэр хоёр ч удаа газар хөдөлсөн нь бүртгэгджээ. Эхний удаад 4,6 дараагийн удаа 6,3 магнитудын хүчтэй байв. Тус газар хөдлөлт нь Хойд Солонгосын Пхунген нутгаас мэдрэгдсэн аж.

Санал болгох мэдээ

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол …