Б.Гүнзаяа:“Дэлхийн мисс” 2017 ташуур болсон сургамжтай тэмцээн боллоо

Дэлхийн тавцанд гоо үзэсгэлэн, ухаалаг төрх, ухаан бодлоороо өрсөлдөж яваа олон сайхан Монгол бүсгүйчүүд бий. Түүний нэг бол Б.Гүнзаяа юм.

Тэрбээр “Miss wolrd 2017” тэмцээнд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаар шалгарсан есөн бүсгүйчүүдийн нэгээр шалгаран үлдсэн ч  тус  тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцох  миссээр тодроогүй  юм.

 Энэ тухайгаа өөрийн цахим  хуудаснаа”Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн 7 хоног маш завгүй сандруу яаруу мөн догдлол дүүрэн өдрүүд өнгөрлөө. “Miss world Mongolia 2017” тэмцээнд өөрийнхөө зүгээс хичээл зүтгэл, ур чадвараа дайчлан оролцлоо. Сошиал санал хураалтаар бүх оролцогчдоос илт давамгай түрүүлсэн билээ. Хэдий богино хугацаа ч гэсэн надад итгэл хүлээлгэж сэтгэл зүрхээрээ дэмжиж байсанд та бүхэндээ маш их баярлалаа.

Хамгийн гол нь энэ тэмцээнээс олон зүйлийг ойлгож авлаа. Урам хайрлаж дэмжиж сэтгэл зүрхээрээ байсан та нартаа дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.
Та нарынхаа итгэлийг алдахгүйгээр цаашдын олон улсад ажиллах, улсынхаа нэрийг гарган хийж байсан үйл хэрэгээ үргэлжлүүлэн явахаа амлаж байна. Энэ удаагийн тэмцээн 50 хувь нь ард түмний та нарын минь санал асуулга, 50 хувь нь шүүгч нарын саналаар шүүгдэж дүн нь гарсан гэж ойлгосон. Цаашдын урт замд ташуур болсон сургамжтай тэмцээн боллоо.
Нийт шагналт байр эзэлсэн болон үндэсний ялагч хэмээх эрхэм алдарын эзэн болсон охиддоо өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.Эх орноо дэлхийд сурталчилах урт аяллуудад 
нь амжилт хүсье”хэмээн өөрийн сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …