Ахуйн газ үнэртсэний улмаас хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд “14 настай эрэгтэй хүүхэд татаж унаад, нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.Мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн 26-р хороонд суух, 15 настай эрэгтэй Ө нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний газыг хураан авчээ.
Мөн Баянзүрх дүүргийн 23-р хороо, “Улиастайн гахайн байрны замын хажууд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн ням гаригт авч шалгахад тус хороонд суух 13 настай эрэгтэй Ж нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй юм. Хэргийн газраас эд мөрийн баримтаар гялгар уут нэг ширхэг, ахуйн хэрэглээний газ нэгийг хураан авсан байна.