Тэйлор Свифт шинэ клипээрээ дээд амжилт тогтоолоо

Америкийн Пеньсилвани мужаас гаралтай дуучин, дуу зохиогч Тэйлор Свифт хүлээлт үүсгээд байсан  шинэ  дуу  болох  “Look What You Made Me Do”  дуугаа  саяхан клипжүүлжээ. 

Дуучин бүсгүйн  шинэ дуу болох “Look What You Made Me Do” Тэйлор Свифтийн 11 дүгээр сард гаргах  “Reputation”  зургаа дахь цомогт багтах дуу юм.

Тэрбээр “Look What You Made Me Do” шинэ дууны клипээ “МТҮ video music awards 2017”  шагнал гардуулах ёслолын үеэр үзэгчдэд хүргэсэн юм.

Нийт дөрвөн минут 15 секунд үргэлжлэх “Look What You Made Me Do” шинэ дууны клипийг гарсан даруйд нь буюу ердөө л есөн цагийн дотор youtube хуудсаар 14 сая хүн үзэж ITunes-ын рейтингийг тэргүүлжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …