Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, чуулган завсарлалаа. Чуулган завсарласаны дараагаар Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн цугларч хуралдсан. Харин гарын үсэг зураагүй гишүүд МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн өрөөнд цугларч асуудлаа ярьж байна. Харин ахмад гишүүдийн хувьд УИХ-ын Сү.Батболдын өрөөнд цугларч хуралдаж байна.
Ямар асуудлаар хуралдаж байгаа талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатараас тодруулахад “Бид энд хуралдсан зүйл байхгүй. Чуулган яагаад завсарлах болсон талаар санал солилцлоо. Энэ удаагийн ээлжит бус чуулган Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар хуралдах чуулган. Гэтэл Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаар завсарлага авлаа. Мөн МАН бүлэг энэ асуудлаар хуралдаад завсарлага авахгүй гэж шийдэлд хүрсэн. Түүнчлэн хуулийн энэ асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусч байгаа учраас хуулийн дагуу чуулганыг хуралдуулна гэж бодож байна. Бид энэ байр сууриа л нэгтгэж санал солилцлоо” гэх тайлбарыг өглөө.
Эх сурвалж: chuhal.mn