Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийлээ/фото/

ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай албан ёсны  уузалт хийсэн. Харин өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

forumvostok.tassphoto.com сайтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай  Форумын  Дорнын эдийн засгийн хүрээнд уулзав гэсэн гарчигтай фото мэдээ нийтлэгдсэнийг  хүргэж байна.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …