Анжелина Жоли салалтынхаа талаар TELEGRAPH хэвлэлд ярилцлага өгчээ. “Ганцаараа байх ямар хэцүү гэдгийг та ер нь мэдэж байна уу? Үүнд дурлаад шохоорхоод байх зүйл огтхон ч байхгүй ганц бие байна, ганцаараа амьдарна гэдэг зүгээр л утгагүй зүйл. Өдрийг арай хийж л давж байна… Цаг аргацаана гэдэг ганц бие хүнд үнэхээр хэцүү юм. Хуучин би ямар байдаг байсан яг тийм л баймаар байна. Өнгөрсөнд би ямар хүн байсан яг тийм л баймаар байна. Сүүлийн хэдэн саруудад олон л зүйл боллоо, олон ч зүйл өөрчлөгдлөө гэхдээ би амьдралынхаа мөн чанараас хазаймааргүй байна. Би ямар хүн байсан буцаад тийм л болмоор байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж:expresso.mn