Одоо үеийн эмэгтэйчүүд эрчүүдэд итгэхээ болих болсон гол шалтгаан нь эрчүүд эр хүн шиг байж чадахгүй байгаатай холбоотой. Хэлсэн үгэндээ үл хүрэх, худал хуурмаг байдал, эмэгтэй хүнийг үл хүндэтгэсэн зэрэг үйл хөдлөл бүрээрээ үүнийгээ нотолж явна. Харин эмэгтэйчүүд жинхэнэ сайн залуу La la land, The Notebook, The Great Gatsby зэрэг кинонуудад эсвэл номд л бичигдсэн байдаг гэж итгэсэн ташаа ойлголтыг няцаах цаг болжээ. Эрчүүдийн хийх хөдөлгөөн бүрийг тэд анзаарч, үнэлэлт дүгнэлт өгч байдаг тул танд доорх эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцдэг эр хүний хийх энгийн үйлдлүүдийг санаандаа багтааж явахыг зөвлөж байна.
1. ХААЛГА ОНГОЙЛГОХ
Эмэгтэй хүнд гарч, орох хаалганууд төдийгүй машины хаалга онгойлгож өгдөг байх нь тухайн эмэгтэйд эр хүний хүн чанартай гэдгийг илтгэсэн хамгийн энгийн үйлдлүүдийн нэг юм. Эр хүнд өөрийн эмэгтэй нь аюулгүй тайван, тав тухтай байх маш чухал байдаг. Эмэгтэй хүн бүрийн хувьд энэ үйлдэл тийм ч ач холбогдолтой мэт санагдахгүй байж болох ч цаашид тэд танд талархах шалтгаан болдог юм.
2. АМТАТ ХООЛНООСОО ҮЛДЭЭ
Эрэгтэй хүний сэтгэлийг хөдөлгөхөд амттай хоол ихээхэн хамаатай. Бага зэрэг хөгийн сонсогдож магадгүй ч энэ бол үнэн гэдгийг бид бүгд мэднэ. Харин амтат хоолноосоо хайрлан халамжилдаг эмэгтэйдээ зориулан үлдээнэ гэдэг бас л тэвчээр шаардсан асуудал. Ингэж чадах нь таныг түүнд ямар их санаа тавьж, халамжилж байдгийг илтгэнэ. Итгэхэд бэрх байж болох ч энэ үнэхээр тэднийг уярааж чадна гэдэгт итгэлтэй байж болно шүү.
3. ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨ
Хэрэв эмэгтэй хүн өөртэй нь учирсан залуу түүний хүүхэд насны зургийг үзэж, гэр бүлийнх нь тухай хөгжилтэй зүйлсийг сонсож, танай гэр бүлийнхэнтэй хамт байхыг гадуур найз нөхөдтэйгөө уулзаж явахаас илүүд үзэж байвал тэр түүнийг амьдралын ханиараа сонгох нь элбэг. Учир нь ойр дотнын хүмүүс нь түүний болзоот залууг үнэлдэг байхад эмэгтэй хүний шийдвэр гаргалт, сонголтод хангалттай нөлөөлж чаддаг юм.
4. ТҮҮНИЙГ ХҮН БҮРТЭЙ ТАНИЛЦУУЛ
Дурлалт эмэгтэйгээ найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахаас гадна гадуур гудамжаар салхилж явахдаа ч таарсан танилуудтайгаа түүнийг албан ёсоор танилцуулах хэрэгтэй. Эр хүний хувьд хайртай эмэгтэй нь үргэлж өөрт нь хамаатай байдаг тул түүнийгээ ч таарсан хүнтэйгээ ярих яриандаа оролцуулан, эвгүй байдалд оруулахгүй байх нөхцөл байдлыг мэдэрдэг.
5. ШАЛТГААНГҮЙГЭЭР БЭЛЭГ ӨГ
“Шалтгаангүйгээр бэлэг бэлэглэ” гэдэг үгийг уншсан зарим эрчүүдийн толгойд “хайран мөнгө байгаадаа” гэсэн бодол зурс хийж магадгүй. Тэгвэл санаа зоволтгүй, та хараахан бэлэн болоогүй байна л гэсэн үг. Зөвхөн тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан найз бүсгүй, ээж, сайн найз зэрэг хайртай хүмүүсээ баярлуулах бус бусад жирийн өдрүүдэд ч тэдний инээмсэглэлийг харахын тулд шалтгаангүйгээр бэлэг өгч бас болно гэдгийг санаарай. Энэ бол жинхэнэ эр хүний гаргах зан чанарын нэг юм.
6. ҮРГЭЛЖ ТҮҮНИЙГ ХАМГААЛ
Энэ бол эмэгтэй бүрийн анзаараад байдаггүй үйлдэл. Гэхдээ зам хөндлөн гарахаас эхлээд ямар ч гэнэтийн тохиолдолд эмэгтэйгээ хамгаалахад үргэлж бэлэн байдалтай явдаг нь эр хүний чухал шинж чанар. Дурлалт залуу нь жинхэнэ эр хүний шинж чанартай гэдгийг мэддэг байх эмэгтэй хүний хувьд гайхалтайгаар баясгадаг.
7. ДУХАН ДЭЭР ҮНСЭХ
Эр хүн үнэхээр татагдаж, хайрлаж байгаа эмэгтэйгийнхээ духан дээр үнсэх хандлагатай байдаг. Энэ нь зөвхөн түүнтэй нялуурахад таатай байдаг бус чин зүрхнээсээ хайрлаж байгааг нь илэрхийлдэг. Тэдний энэ үйлдлээс бүсгүйчүүд хязгааргүй аз жаргал, хайр халамж мэдэрдэг.
8.ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ДААРУУЛ
Эмэгтэйчүүд өөрийн гэсэн гадуур хувцастай явдаг ч энэ тэднийг халамжлахгүй байх шалтгаан болохгүй. Сайн залуус түүнд зориулан өөрийн хүрмийг барьж явж, хүйтэн байвал хэзээд өөрийн хүрмээ өгөхөд бэлэн байдаг. Эр хүний хийж буй зүйл хайрт эмэгтэйгийнх нь төлөө бэлтгэгдсэн, үргэлжийн бэлэн байдал тэднийг уяраах шалтгаан болно.
Харин уншигч таны хувьд, та дурлалт эмэгтэйгээ хэрхэн халамжилдаг вэ?
erhvn.mn