Дональд Трамп Хойд Солонгосын удирдагчийг “пуужинтай эр” хэмээн шоглов

Холбоотой Зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын ерөнхий Ассамблейн чуулган үргэлжилж буй өдрүүдэд Дональд Трампын хэлсэн үгс дэлхий дахины анхаарлыг татлаа. Тухайлбал Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол НҮБ-ийн гишүүн улсаас хасч холбоотон орнуудад ямарваа нэг аюул учирвал юу  ч үлдээлгүй бут ниргэнэ гэдгийг онцоллоо. Энэ үг дипломатчдын чихийг дэлдийлгэж түүхэнд тэмдэглэхээр үзэгдэл боллоо гэж эх  сурвалжууд мэдээллээ. НҮБ-ын өмнөх хуралд Трамп шиг өдөөн хатгалга хийсэн хүн байхгүй гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Хойд Солонгосын асуудал дэлхий дахины гол анхаарлын төвд буй ч НҮБ-ийн илтгэлийн үеэр хэлсэн үгс нь Хойд Солонгосын төлөөлөгчийн дургүйцлийг хүргэж танхимаас гарахад нь нөлөөлжээ. Трамп илтгэлдээ Хойд Солонгосын удирдагчийг “Пуужинтай эр” хэмээн дурдсан бөгөөд өөр сонголт байхгүй гэдгийг анхааруулсан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …