“Хар ирвэс” хочит Английн загвар өмсөгч Наоми Кемпбеллийн талаар таагүй сөрөг мэдээлэл ихээхэн байдаг. Гэрийн үйлчлэгчээ үсдэж зодсон, хөлсөлж авсан машиныхаа жолоочийг зодсон, бусдыг үгээр дайрч доромжилсон гээд олон ч удаа цагдаагийн газар дуудагдан очиж байсан. Гэсэн ч тэрээр Дэлхий хамгийн алдартай баян загвар өмсөгч хэвээр. бусдын гомдлыг мөнгөөр амархан зохицуулдаг байсан. 15-хан насдаа загварын ертөнцрүү алхан орж дэлхийг байлдан дагуулсан хүчирхэг “хар ирвэс” маань кино урлаг, хөгжим гээд олон салбарт хүч үзсэн. Тэрээр одоо ч хүчирхэг хэвээрээ байгаа юм. Нэг хэсэг 90-ээд оны сүүлээр түүнийг мандаж явахдаа тэрээр “Синди Кропурд хүртэл надад атаархдаг” гэж байсан удаатай. Наоми Кемпбел бол дэлхийд хамгийн их танигдсан дэлхийн шилдэг гурван загвар өмсөгчийн нэг билээ. Тэрээр өдгөө 43 настай ч загварийн тайзнаа алхаж, гоолиг биеэ гайхуулсаар л байна. Супермодель маань саяхан Нью-Йорк хотноо болж байгаа загварын долоо хоногт оролцжээ. Өөрийн найз нэрт дизайнер Диана Фон Фюрстенбергийн шоуд оролцож урласан даашинзыг тайзнаа толилуулсан юм. Гэхдээ Наоми Кэмпбелл хөхөвч зүүгээгүй даашинз өмссөн нь зурагчдын дуранд үлджээ. Нимгэн, торон материалтай даашинзны цаанаас бүсгүйн хөх харагдаж байсан аж. Тэрээр өмнө хэзээ ч нүцгэн биен дээрээ хувцас өмсөж гарч байгаагүй юм байна.
Санал болгох мэдээ
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …