Ким Кардашины отгон дүү 20 настай косметик брендийн эзэн Кайли Женнерийг бие давхар болсон талаар АНУ-ын хэвлэлүүд шуугиж байна. Кайли Женнер өнгөрсөн бямба гарагт TMZ сайтад бие давхар болсон талаар хэлсэн байна. Тухайлбал өнгөрсөн дөрвөн сард болзож эхэлсэн реппер Травис Скоттосс хүүхэдтэй болжээ.
Хосууд үерхээд удаагүй ч Кардашианы гэр бүлээс жирэмсэн гэдгийг баталсан байна. Кайли Женнер өдгөө 20 настай ч тэрбум долларын үнэтэй косметик брендийн эзэн юм. Гэвч Кайли Женнер сүүлийн үед зөвхөн цээжин биеийн зургаа нийтлэх болсон нь шар хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Кайли хэлэхдээ “Үргэлж залуухан ээж болохыг хүсдэг байсан, маш их баярлаж байна” гэв.
Гэвч уг мэдэгдэл намжаагүй байтал Кайли Женнерийн хуучин найз залуу реппер Тайга снапчат сүлжээнд “Кайлигийн хүүхэд минийх” гэсэн бичвэрийг байршуулаад удалгүй устгажээ. Дээрх мэдээллийг дэлхийн том агентлагууд баталсан бөгөөд Тайгад хүнд цохилт боллоо хэмээж байна.