“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia” тэмцээн сүүлийн үед нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тус тэмцээнд оролцогч охид бүсгүйчүүдийг олны танил хүмүүс ч шүүмжилж эхлэв.
“Miss Mongolia” тэмцээний бикинитэй зургийг харсан трансжендер Солонго цахим хуудаснаа “Бүү атаархлаа гээрэй!!! Яг үнэндээ гадаад байдлаараа мисс хэмжээний төрчихсөн бүсгүй харагдахгүй байна!!! Баргийн Lady Boy илүү харагдах юм байна дөө. Жинхэнэ миссүүд гэртээ байдаг гэж үнэн юм шив дээ. Мисс Монголиа үсээ ороохгүй, өсгийнөөсөө буувал ч байдаг л нэг Дулмаа шив” гэсэн сэтгэгдэл олны эгдүүцлийг ихэд төрүүлэв.
Харин “Mongolians next top model” тэмцээний шүүгчээр ажилласан загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийллээ.
Нора“Харин энэ нэг залуу бүр сүүлийн үед айхтар хөөрөөд хаа сайгүй үсчээд ам хэлээ билүүдээд явдаг болсон байна. Манай нэвтрүүлгийн талаар хүртэл шүүмжлээд яриад авсан байна лээ. Энэ одоо хэн бэ? Юу вэ? Айлын цэцэг шиг охидуудыг элдвээр доромжлоод даварчихсан зүгээр” сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Норагийн энэхүү сэтгэгдэлд Трансжендер мисс Солонго”Хүн хичээвэл яаж өөрчлөгддөгийг өөрөөрөө харуулсаар байх болно. Тэр нэг гаж нэртэй шүүгч шүү хүүхэн эхлээд өөрийгөө хараасай. Хэчнээн охидод гоо зүйн буруу үлгэр дуурайлал үзүүлж яваа болдоо. Хэн мэддэгийн тэрийг ер нь. Өчигдрийн постыг би биш тэр хэлэх байсан. Жил ирэх бүр чанар шалгууртай бол гэсэн санааг ёожилоод хэлж хүмүүсийн анхааралд оруулсан биш Монголын хацар гоо бүсгүйчүүд бүгд мисс байх ёстой юу ядаж багш эмчээ хийж чаддаг нь өөртөө мэдрэмжтэй ханд гэсэн юм. Үндэсний тэмцээн жил ирэх бүр чанар нь муудаж байгаа л ойлгохгүй. Бүх хүмүүст хандаж уу тэр хэсэг охидод хандсаныг өөртөө тусгасан юм уу ёстой гай байна шүү” гэж хариу илэрхийлжээ.