Намрын сэрүүн өдрүүдэд арьсанд бүр ч илүү арчилгаа хэрэгтэй болдог. Тиймээс мэргэжлийн гоо сайханчид намрын улирлын арьс арчилгааны талаар зөвлөж байна. Тэднийхээр бол тун энгийн долоон дүрмийг баримтлахад л таны арьс гэрэлтэн, торгомсог зөөлөн болж, намрын сэрүүн улиралд төрөлх сайхан төрхөө хадгалах юм байна. Ингээд танд дараах долоон дүрмийг танилцуулъя. Юуны түрүүнд та:
– Нүүр болон биеийн арьсанд зориулсан гуужуулагчийг хэрэглэ.
Гуужуулагч нь арьсны гуужсан гадаргууг гүн цэвэрлэж өгнө.
– Мөн SPF нарны хамгаалалттай тосыг үргэлжлүүлэн хэрэглэ. Эдгээр тос нь ямар ч үед таны гарын доор бэлэн байх хэрэгтэй.
– Арьсаа сүүн шингэн болон биеийн бальзамаар тордож арчил. Хүйтэн сэрүүн цаг агаартай болж буй намар цагт энэ маш чухал арчилгаа шүү.
– Гарын арьсаа тусгайлан арчлахаа хэзээ ч мартаж болохгүй
– Халуун ванн эсвэл шүршүүрт удаан хугацаагаар орохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь таны арьсыг улам хуурайшуулдаг гэдгийг санаарай.
– Кофеин болон алкоголийн хэрэглээг аль болох багасгахыг хичээ.
– Үнэртэн, сүрчгийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.
Ямар ч үнэртэн найрлагандаа спиртын хольцтой байдаг тул арьсыг хуурайшуулахаас гадна үйлчлил нь гарахгүй уддаг.