Жао Вэй тэрбумтан оддын жагсаалтыг тэргүүллээ

БНХАУ-ын алдарт жүжигчин Жао Вэй тэрбумтан оддын жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүнийг Хуан Жу гэг киноны гол дүр гэдгээр үзэгчид сайн мэднэ. Тэрбээр кинонд тоглохын сацуу хувийн бизнесээ эхлүүлж хамгийн анх телевиз байгуулж байжээ. Уг телевиз Хятадад богино хугацаанд амжилтад хүрч жүжигчин бүсгүй Азийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний нэгээр шалгарч байсан юм. Түүгээр  ч зогсохгүй европын олон томоохон брендүүдтэй хамтарч ажиллан цар хүрээгээ улам тэлэх болсон гэнэ.Энэ жилийн хувьд жүжигчин бүсгүй хамгийн баян жүжигчдийн жагсаалтыг тэргүүллээ.
Мөн Азийн орнуудад үнэт эдлэлийн дэлгүүртэй аж. Өдгөө 41 настай Жао Вейн тайзны нэрийг Вики Жао хэмээдэг. Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байхаасаа кино төслүүдэд оролцож эхэлсэн байна.
Түүнийг алдарт гаргасан дүр нь Тайванийн телевизийн олон ангит Сувдан Гэгэ киноны гол дүр байсан юм. 1999 онд  Хуан Жу Гэг  кино нь дэлгэцнээ гарснаас хойш түүний дуучны карьер эхэлж “Хараацай”  нэртэй анхны цомгоо гаргажээ. Жао Вэй нь Шү Жинлэй, Жан Зи-И, Жоү Шүн нарын хамтаар Хятадын “хамгийн их ашиг орлоготой” жүжигчний нэгд тооцогддог аж.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …