Mandatory Credit: Photo by James Fortune/REX/Shutterstock (803112cx) Hugh Hefner and Playmates at the Playboy Club, Various

“Playboy” сэтгүүлийн үндэслэгч Хью Хефнерийн амьдралыг харуулсан фото түүх

Дэлхийн хамгийн их уншигчтай “Play Boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн тухай бид мэдээлсэн. Тэрбээр 1926 оны 4-р сарын 9-нд Иллинойс муж улсын Чикаго хотноо мэндэлсэн юм.  Тэрбээр 1953 оны 12 дугаар сард Play Boy сэтгүүлийнхээ анхны дугаарыг хэвлэлтэд өгсөн түүхтэй.

Хью Хефнер чөлөөт цагаараа зураг зурах, нийтлэл бичих дуртай. Тэрбээр унтлагын торгон цамцаараа стиль имижээ бүрдүүлсэн бөгөөд 120 гаруй төрлийн торгон цамцтай ажээ. Мөн түүнчлэн кинонд нугасгүй түүний цуглуулгад 4000 гаруй кино бий. Алдартнуудын нэрээр нэрлэсэн олон амьтан бий. Тэгвэл Hugh Hefner – ийн нэрээр нэрлэсэн туулай байдаг ба энэ нь нэн ховор үүлдрийн (Sylvilagus Palustris Hefneri) туулай юм.

Хамгийн сүүлд 60 насаар дүү модель Кристал Хефнертэй гэрлэж шуугиан дэгдээсэн билээ. Мөн сэтгүүлийнхээ үйл ажиллагааг бага хүү Куперт шилжүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …